2011-03-24

Өндөр өсгийтэй гутлын нууц...  

Эмэгтэйчүүдэд маш сонирхолтой зуршил байдаг. Энэ бол дэлгүүр хэсэх. Эрчүүдийн хувьд энэ нь ойлгомжгүй, утгагүй санагдана. Гэхдээ бүсгүйчүүдийн хувьд бол амралтынхаа нэг өдрийг бүхэлд нь дэлгүүр хэсч шинэ хувцас авахад зарцуулах нь үнэхээр сайн амралт болно. Тэднээс ядарсан уу?, гэж асуух хэрэггүй. Тэгвэл энэ талаар сонирхолтой судалгааг нэгэн сэтгэлзүйч хийжээ. Тэрээр хүүхнүүзд дэлглүүр хэсч, тэр дундаа шинэ гутал авахдаа сэтгэл хөдлөл ихтэй байдгийг тогтоосон байна. Судалгаанд 35 настай эмэгтэйчүүдийг хамруулжээ. Ингээд өндөр өсгийтэй гутал худалдан авах үеийн тэдний зүрхний зохилтыг нь хэмжиж үзэхэд зүрхний зохилт нь минутанд 120 удаа зохилож байсан байна. Ийм хүчтэй сэтгэл хөдлөл нь сэтгэлзүйчийн анхаарлыг татжээ. Өсгийтэй гутал яагаад ийм хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг юм бол?

Ихэнх тохиолдолд өсгийтэй гутал нь бүсгүйчүүдийн хувьд хамгийн чухал гоёо болдог. Чухамдаа эсрэг хүйстнийхээ анхаарлыг татах үед гол зэвсэг болох нь цөөнгүй. Энэ утгаараа дур булаам бүсгүйчүүдийн нууцлаг гоёо бол өсгийтэй гутал байдаг.
Эцэст нь гутлын дэлгүүр хэсч, шинэ гутал, тэр дундаа өндөр өсгийтэй гутал сонгох нь эмэгтэйчүүдийн зүрхний үйл ажиллагаанд гайхалтай сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ сэтгэл санааны зарим шинэчлэлийг авчирдаг юм.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax