2011-04-22
Ер бусын хvмvvс Хvн гэдэг амьтан тайлагдашгvй нууцыг өөртөө агуулж байдаг. Өнөөг хvртэл анагаах ухаан хvний генийг бvрмөсөн судалж чадаагvй байгаа юм. Нойртой байж байгаад л нэг л өдөр нойргvй болсон эсвэл олон жил унтсан хvмvvс, тvр зуурийн vхлийн нарийн учир тэр бvр тодорхойгvй байдаг. МЭЛХИЙ ШИГ ХVVХЭД 2006 онд Непалийн Долаха дvvргийн Чарикотын эмнэлэгт нэгэн ер бусын хvvхэд мэндэлсэн байна. Тvvнийг харсан хэн бvхэнд мэлхийг санагдуулах гэнэ. Хvvхэд хvзvvгvй бөгөөд ер бусын гэмээр том нvдтэй аж. Хvvхдийн эцэг эхийг Нир Бахадур, Сантали Карки гэх бөгөөд хосууд Долахагийн зөвшөөрөлтэй оршин суугчид юм. Хvvхдийн тухайд энэ ер бусын биет төрөөд ердөө 90 минут амьдарсан байна. Хvvхдийн эх Сантали энэ тухай мэдсэн байжээ. Хосуудын хувьд энэ явдал хvнд цохилт болсон нь мэдээж. Эрvvл саруул хосуудаас ийм хvvхэд төрсөн гэх мэдээ эмнэлгээр нэг тархаж улмаар хvvхдийг харахыг хvссэн мянга мянган хvмvvс эмнэлгийг бvчин авсан байна. Эмх замбараагvй байдал гарахаас сэргийлэн цагдаагийнхан цугларсан хvмvvсийг зохицуулж байсан аж. Мэлхий шиг хvvхэд хоёр килограмм жинтэй төрсөн бөгөөд хачирхалтай нь эхийг жирэмсний хяналтад байх vед хvvхдийг хэвийн өсөлттэй хэмээн эмч нар оношилж байжээ. Хvvхдийн эх хоёр охинтой бөгөөд хvvхдvvд нь эв эрvvл төрж байжээ. Жирэмсний хугацаанд эхийн биед ямар ч зовиур байгаагvй байна. Шинээр мэндэлсэн хvvг нас барахад ямар ч харуусах сэтгэл төрөөгvй хэмээн хvvгийн эцэг Нир Бахадур ярьжээ. 13 ИНЧ УРТ СVVЛТЭЙ ЗАЛУУ Та урд өмнө нь сvvлтэй хvн байдаг гэж сонссон уу. Тэгвэл Энэтхэгийн нэгэн иргэн 13 инчийн буюу 32,5 см урт сvvлтэй гэнэ. Тvvнийг Чандр Орам гэх бөгөөд цай vйлдвэрлэдэг газарт ажилладаг байжээ. Тэрбээр баруун Бенгалийн Алипюрдуарын уугуул иргэн бөгөөд өөрийн сvсэг бишрэлээсээ болоод ажлаа орхисон байна. Чандр Орамын шvтдэг бурхан нь Хануман. "Би Рам Навамигийн төрсөн өдөр төрсөн. Хvмvvс намайг ихэд шvтдэг бөгөөд тэд надад хоол хvнсээр өргөл барьц өгснийхөө дараа миний сvvлэнд хvрдэг дээ" хэмээн Орам ярьжээ. Өдөр болгон мянга мянган хvмvvс миний сvvлэнд хvрдэг бөгөөд сvvл минь vvнээс болоод маш их өвддөг хэмээн тэрбээр цааш нь vргэлжлvvлсэн байна. Чандр Орам гэрийнхээ хашааныхаа нэг буланд Хануман бурханд зориулан жижигхэн дуган барьсан бөгөөд тэрбээр өөрийнхөө сvvлийг Рам Навамигийн өөрт нь бэлэглэсэн бэлэг хэмээн бодох болсноосоо хойш өдөр болгон бурхан сахиусандаа өглөг өргөх болжээ. Харин тvvнд найз бvсгvй байдаг болов уу. Тvvний хувийн амьдралын тухай сонирхоход тэрбээр сvvлнээсээ болоод эмэгтэй хvнтэй дотно харилцаа тогтоож чадаагvй байна. "Бvсгvйчvvд намайг хараад л шууд гэрлэхийг хvлээн зөвшөөрдөг. Миний саналыг хvлээн авсан бvсгvйдээ би сvvлээ vзvvлдэг. Харин тэд миний сvvлийг хараад л намайг хаяад явчихдаг. Би хорь гаруй бvсгvйтэй танилцсан боловч тэд энэ л шалтгаанаар намайг орхидог. Иймээс би намайг болон миний сvvлийг хvлээн зөвшөөрөх бvсгvйтэй гэрлэх эсвэл Ханиман бурхан шиг гэгээрмээр байна" хэмээн тэрбээр хэлжээ. Орамын гэр бvлийнхэн тvvний сvvлээр бахархдаг бөгөөд тэрбээр сvvлээ эмчид vзvvлж байсан удаатай. Тvvний сvvлийг мэс заслын аргаар авч болох боловч Орам vvнийг хvсдэггvй гэнэ. "Тэрбээр сvvлгvйгээр амьдарч чадахгvй. Сvvл нь тvvний амьдралынх нэг хэсэг болсон болохоор тэр" хэмээн Орамын эгч Реха хэлжээ. Орамынх шиг жинхэнэ сvvл маш ховор хэмээн тvvнийг vзсэн эмч нь хэлсэн байна. Гэхдээ тvvний сvvл нурууны ясны төгсгөл хэсэгт байрладаг нь эмч нарын санааг зовоож байгаа аж. Учир нь тvvний сvvлд өдөр бvр олон мянган хvн хvрдэг болохоор гэмтэж болох талтай аж. ГАНЦ НVДЭТ 2006 онд Энэтхэгт ганцхан нvдтэй хvvхэд мэндэлсэн байна. Харин эмнэлгийнхэн хvvхэд ганц нvдтэй төрөх болсон нь хоёр шалтгаантай хэмээн оношилсон аж. Тэдний vзэж байгаагаар нэг талаас эх хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэсэн учраас хvvхэд ганц нvдтэй төрсөн. Нөгөө талаас хромсомууд замбараагvй байрласнаас болж хvvхэд ганц нvдтэй болсныг тогтоосон байна. Хромсом замбараагvй байрлах нь тун ховор тохиолдол байдаг гэнэ. Охин духан дээрээ ганц нvдтэй хамаргvй төржээ. Охин тал тархитай байсан аж. Гайхалтай нь энэхvv эрэмдэг зэрэмдэг охин төрөөд хэдэн минут л амьдарсан байна. ХАМГИЙН ТОМ ГАРТАЙ ХVН Хятадад дэлхийн хамгийн том гартай хvн амьдардаг гэнэ. Тvvнд дэлхийн амжилтыг тогтооход өвчин нь тусалсан аж. Луй Хуа гэгч залуу маш ховор тохиолдох өвчнөөр шаналж байгаа нэгэн. Тvvний өвчний хам шинжийг макродактили гэдэг байна. 2007 оны долдугаар сард тvvнийг Шанхай хотын эмнэлэгт хэвтэх vед баруун гарын эрхий хуруу 10,2 инч буюу 25.5 см, долоовор хуруу нь 12 инч буюу 30 см урттай байжээ. Долоон сарын 20-нд 20 эмч заслын эмч нараас бvрдсэн баг Луй Хуагийн хуруунуудын хэмжээг багасгахаар мэс засал хийсэн байна. Хагалгаа долоон цаг vргэлжилсэн бөгөөд 11 фаунд мах, ясыг Луй Хуагийн гарнаас авчээ. Хоёрдахь удаагийн хагалгаагаар тvvний хуруунуудыг ердийн хэмжээтэй болгохоор мэс заслын эмч нар төлөвлөсөн байна. ХӨЛИЙН ТАВХАЙ НЬ БУРУУ БАЙРЛАСАН НЬ Хятадын иргэн Ванг Фанг эрэмдэг зэрэмдэг төржээ. Бvсгvйн хөлийн тавхай буруу байрласан байна. Өдгөө 29 настай бvсгvй маань ингэж төрсөндөө огтхон ч харамсдаггvй бөгөөд харин ч сэтгэлийн тэнхээтэй нэгэн. Ванг ямар ч асуудалгvйгээр ийм байдалтайгаар хэрхэн амьдрахыг суралцаж байгаа бөгөөд хvний гар харж суусангvй. "Би найзуудаасаа хурдан гvйж чадна. Би бусдын адил хөдөлмөрлөж байгаа. Би гэрийнхээ ресторанд зөөгч хийдэг. Надад эрэмдэг зэрэмдэг төрлөө гээд бусдаас өөрийгөө тусгаарлах шалтгаан байхгvй" хэмээн Ванг ярьсан байна. 7.75 КГ ЖИНТЭЙ ХVVХЭД Оросын иргэн Наталья Бараданова 7,75 кг жинтэй хvvхэд төрvvлжээ. Шинэхэн төрсөн охиноо Надия гэж нэрлэжээ. Наталья Вараданова хувьд Надия охин нь тvvний 12 дахь хvvхэд нь юм байна. Тэрээр хэлэхдээ "миний хувьд жирэмсэн байхдаа тийм ийм гэхчилэн нэрлэсэн тусгай зvйл идэж байгаагvй, тийм ч боломж манай гэр бvлд байхгvй. Харин улаан лооль, төмс, гоймон их иддэг байсан" гэжээ. Надия охины хувьд тэрээр жирийн хvvхдvvдээс даруй нэг дахин илvv жинтэй. Харин дэлхийн Геннисын номонд тэмдэглэгдсэн баримтаар 1955 онд Италид 10,5 кг хvvхэд төрж байсан бол 1899 онд АНУ-д 10,8 кг жинтэй хvvхэд төрсөн ч харамсалтай нь 11 цагийн дараа нас барьсан байдаг байна. ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ VЕЭР АМИЛЖЭЭ Vхсэн хvмvvс оршуулгын ёслолын vеэр гэнэт сэрсэн, эсвэл эмнэлгийн хvvр хадгалах газар сэрж, хvмvvсийг цочирдуулсан тохиолдол дэлхий дээр гарах нь цөөнгvй. Энэхvv тохиолдлуудыг анагаах ухаан тайлбарлаж чадаагvй болохоор хvмvvс гайхамшиг гэж нэрлэх нь ч бий. Тэгвэл Венесуэл улсын иргэн Карлос Камежо гэх 33 настай залуу шарил хадгалах өрөөний задлангийн ширээн дээр мэс засал хийлгэж байх vедээ гэнэт амилсан хачирхалтай тохиолдол гарсан байна. Карлос Камежог хурдны зам дээр гарсан ослын газарт нас барсан гэж vзэж улмаар шууд шарил хадгалах хэсэгт шилжvvлсэн байна. Ингээд эмч нар тvvний толгойн хэсэгт задлан хийхээр зvсэлт хийж эхлэхэд тvvний нvvрнээс гэнэт цус алдан, бие нь мэдэрч эхэлсэн байна. Ингээд эмч нар даруй зvссэн хэсгийг оёж, тvvнд яаралтай эмнэлгийн тусламж vзvvлжээ. Карлос Камежо "Би гэнэт маш их өвдөхийг мэдэрсэн, тэгээд л сэрсэн" гэж хэвлэлийнхэнд хэлсэн байна. Тэрбээр өөрийнхөө нэр бvхий нас барсан гэрчилгээг барин IE Universal сонинд зургаа авхуулж өөрт тохиолдсон явдлаа олонд дэлгэжээ. 35 ЖИЛ УНТААГVЙ Тай Нгок гэгч эр 1973 оноос хойш огт унтаагvй байна. Тэрбээр өдгөө 66 настай бөгөөд хамгийн сонирхолтой нь тэрбээр гайхалтай сайн биетэй гэнэ. Тэрбээр тариалангийнхаа газарт өдөр шөнөгvй ажиллах бөгөөд Тай Канг Нам мужийн уугуул иргэн. Нгокийн ажлын бvтээмж бусад оршин суугчдынхаас хоёр дахин их. 1973 онд тэрбээр халуурч тvvнээс хойш нойргvй болжээ. Чухам энэ vеэс хойш Нгок өдөр шөнийг ялгалгvй ажиллах болсон байна. Эхэндээ тэрбээр нойроо хvргэх гэж маш их хичээдэг байжээ. Орой болгон нойроо хvргэх гэж тоо тоолж, өөрийгөө аль болох ядрааж унтах гэж оролддог байсан боловч ямар ч нэмэр болоогvй байна. Ингээд л тэрбээр өөрийн нөхцөл байдалтайгаа эвлэрч улмаар нойргvйдэл нь тvvний ажлын бvтээмжийг маш ихээр нэмэгдvvлэх болжээ. Тэрбээр 11700 өдөр унтаагvй хэмээн ярьсан байна. "Би миний нойргvйдэх өвчин миний эрvvл мэндэд нөлөөлөх эсэхийг нь мэдэхгvй. Надад нойргvйдэхээс өөр ямар ч өвчин байдаггvй. Би бусдын адил газар тариалангаа хэвийн эрхэлж байгаа" хэмээн ярьжээ. Мэргэжлийн эмч нар тvvнийг гадаад руу явж нойргvйдлээ эмчvvлэхийг санал болгосон ч тэрбээр хvлээн зөвшөөрөөгvй. байна. "Би нойргvй болоод 35 жил өнгөрч байна. Энэ бvх хугацаанд би vvнээсээ болоод хэзээ ч өвдөж байгаагvй. Тэгээд ч миний ажлын бvтээмж хоёр дахин нэмэгдсэн. Яагаад би унтах гэж зvтгэх ёстой гэж. Нов ногоон найман га талбайг минь харцгаа. Өмнө нь энэ талбай гандаж хувхайрсан газар байсан" хэмээн сэтгvvлчдийн асуусан асуултанд инээмсэглэл хариулсан байна. Тэрбээр саргvй юм уу бvрхэг өдөр гал ноцоох юм уу, лаа асаан ажлаа vргэлжvvлэн хийдэг байна. Харин тvvний эхнэр хvvхдvvд унтсаар. Нгок ажилсаар. "Ажил хийхгvйгээр шөнийг өнгөрөөнө гэдэг надад маш уйтгартай байдаг" гэжээ.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax