“Гар нүүрнйи савангаар л угаачихдаг”, “Зүгээр л усаар угаачихдаг, цэвэрлэх ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй”...гэх хариулт олон таарч байх юм. Тэгвэл таны нүүрээ угаадаг энгийн л нэгэн гар нүүрний саван, зүгээр л нэг ус үнэхээр таны нүүрийг цэвэрхэн байлгаж чаддаг болов уу? Мэдээж үгүй. Зүгээр л нэг ус, энгийн нэг саван харин ч таны нүүрийг улам хуурайшуулж, загатнуулж, улмаар үрэвсүүлдэг байна. Гоо сайхны толь болсон нүүр царайгаа сайхан байлгах хамгийн энгийн, хамгийн эхний алхам болох нүүр цэвэрлэгээндээ анхаарал хандуулж байхыг зөвлөе. Таны нүүр цэвэрхэн, зөөлөн чийглэг арьстай байх, батга үрэвсэлгүй, цаашид ч гадны элдэв нөлөөнд өртөхгүй, үрчлээтэхгүй байх эсэх нь арьсандаа тохирсон нүүр цэвэрлэх бүтээгдэхүүн хэрэглэж заншихаас тань шууд хамаарна. Батга үрэвсэлтэй, үрчлэтээж буй, үрчлээнээс сэргийлэх шаардлагатай, хуурай, тослог холимог, эмзэг...гэх мэт маш олон төрлийн асуудалтай арьс бүрт тохирсон нүүр цэвэрлэх бүтээгдэхүүнүүд олдох болов уу? гэж санааширч байгаа бол дараах зөвлөгөөг уншаад үз. Бүх төрлийн арьс арчилгаа, гоо сайхны чанартай, боломжийн үнэтэй бүтээгдэхүүнүүд нэг дор байдаг дэлгүүрээс л доорх зөвлөгөөний дагуу хэрэглээд туршаад үзэх хэрэгтэй. Яагаад заавал нэг дороос бүх бүтээгдэхүүнээ авах хэрэгтэй гэж зөвлөж байна гэхээр өөр өөр үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд өөр хоорондоо таарахгүй байх магадлал өндөртэй. Мөн нэг дэлгүүрээс авсан бүтээгдэхүүнүүд илүү найдвайртай, явдал чирэгдэл багатай шүү дээ. За ингээд ямар арьсыг ямар нэртэй юугаар цэвэрлэвэл илүү үр дүнтэй байдаг талаар уншицгаая.
Батга үрэвсэлтэй арьсанд:
Тосон цэвэрлэгч-Clear cleansing cream
Орой бүр бохирдсон арьсанд массаж хийх маягаар түрхэж, хөвөнгөөр арчиж авна. Батга үрэвслийг хатааж, үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй.
Нүүрний саван -Clear wash foam
Тослог ихтэй, батга үрэвсэлтэй арьсны саванг өглөө оройд хэрэглэнэ. Тослог арьсны тослогийн хэмжээг тогтворжуулж, бага үрэвслийг хатаана.
Цайруулах цэвэрлэгч:
Гүн цэвэрлэгч-Deep cleanse balm
Нүүрний будаг арилгах, гүн цэвэрлэгч лаваар массаж хийсний дараа угаана. Цайруулж, үхэжсэн арьсыг гуужуулж, гүн цэвэрлэх үйлчилгээтэй. Сүүгээр нүүрээ угааж буй мэт сэтгэгдэл төрнө.
Холимог, тослог арьсанд:
Цэвэрлэгч гель-GEL cleanser
Цэвэр арьсан дээрээ жигд тараан хурууныхаа үзүүрээр үрж угааж хэрэглэнэ. Үхэжсэн арьсыг гуужуулж, арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй.
Хуурай, хэт хуурай арьсанд:
Гуужуулагч гель-FEELING GEL
Цэвэр арьсан дээрээ жигд тараан хурууныхаа үзүүрээр үрж угааж хэрэглэнэ. Үхэжсэн арьсыг гуужуулж, арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй.
Цэвэрлэгч тос-CLEANSING CREAM
Нүүрэндээ жигд түрхэж, хэсэг хугацаанд массаж хийсний дараа угаана. Арьсанд чийгшил өгч, дахин хуурайшхаас сэргийлнэ.
Тосон цэвэрлэгч-cLEANCING OIL
Хэрэглэхээсээ өмнө сэгсэрнэ. Хурууны өндгөөрөө массаж хйин будгаа хайлуулж, хөвөнгөөр арчиж арилгана. Уг бүтээгдэхүүний найрлаганд сарнайн дэлбээ бүхлээрээ агуулагдсан.
Шингэн саван-FOAM CLEANSER
Хуурай арьсанд зориулсан нүүрний шингэн саван. Арьсанд чийгшил өгч, дахин хуурайшхаас сэргийлнэ.
Сэтгэгдэл бичих