2011-03-04
2011 onii hawriin goel

2011 оны Хавар/Зуны Загварын өнгөний чиг хандлага


Зарим өнгөнүүд бидний амьдралыг хөглөж, гэрэлтүүлж байдаг байдаг бол зарим өнгө биднийг тайвшруулж, амраадаг. Мөн биднийг тэгтлээ сэргээдэггүй ч өөрийн гэсэн сонирхолтой өвөрмөц өнгөнүүд ч бас бий. Тэгвэл 2011 оны Хавар, Зуны өнгөний чиг хандлага ямар байх бол?

2011 оны Хавар/Зуны Загварын өнгөний чиг хандлага


Улбар шар: Энэхүү эрч хүчтэй, хөдөлгөөнийг илэрхийлсэн өнгө 2011 оны хавар, зуны загварын хамгийн сэтгэл хөдөлгөм өнгө байх нь.
Олон загвар зохион бүтээгчид улбар шар өнгийг загварын цуглуулгадаа хэрэглэсэн бөгөөд Issa, Prada болон Marni-гийн загварууд яг л арьсыг наранд шарсан мэт харагдуулах материалуудыг бүтээжээ. Max Azria, Alberta Ferretti нар арай зөөлөн өнгөнүүдийг сонгосон ба хувцаснуудыг илүү сэтгэл татахуйц болгохын тулд төвийг сахьсан өнгө болох хар, шаргал өнгөтэй хослуулсан байна.

2011 оны Хавар/Зуны Загварын өнгөний чиг хандлага


Цагаан: Энэ өнгө 2011 оны хавар, зуны бараг бүхий л загварт байна. Цагаан өнгөтэй богино даашинзнаас эхлээд эрэгтэйлэг шорт, бие барьсан өмд, янз бүрийн материалтай урт даашинз бүгд загварын чиг хандлагад байх нь.

2011 оны Хавар/Зуны Загварын өнгөний чиг хандлага

 

2011 оны Хавар/Зуны Загварын өнгөний чиг хандлага


Гүн ягаан болон цайвар ягаан: Эдгээр өнгөнүүд 2011 оны загварын чиг хандлагын хамгийн шилдэг өнгөнүүд биш боловч бид тэднийг хайхрахгүй орхиж болохгүй. Загвар зохион бүтээгчдийн гүн ягаан, нил хөх, неон ягаан өнгөнүүдийн загвар хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм.

2011 оны Хавар/Зуны Загварын өнгөний чиг хандлага


Christian Dior, Gucci, Prabal Gurung, Max Mara, Victoria Beckham болон өөр бусад дизайнерууд ягаан, нил хөх өнгийг зөөлөн, бүдэг өнгөнүүдтэй хослуулсан байна.

2011 оны Хавар/Зуны Загварын өнгөний чиг хандлага


Цайвар ногоон болон чулууны өнгө: Эдгээр өнгөнүүд дангаараа уйтгартай, нэгэн хэвийн харагдаж болох ч бусад өнгөтэй итгэмээргүй сайхан хосолдог. Та ийм маягаар эсвэл, дан саарал өнгийн хувцсыг аятайхан гоёл чимэглэлтэй хамт сонгож болно.

2011 оны Хавар/Зуны Загварын өнгөний чиг хандлага


Шар ногоон өнгө: Лимоны өнгө олон төрлөөр гайхалтай сайхан харагддаг. Цайвраас эхлээд тод хүртлээ энэ өнгө arc Jacobs, Oscar de la Renta, Missoni, Monique Lhuillier, Mary Katrantzou, Nina Ricci болон өөр бусад хувцасны цуглуулгад орсон юм.

2011 оны Хавар/Зуны Загварын өнгөний чиг хандлага

 

2011 оны Хавар/Зуны Загварын өнгөний чиг хандлага


Хар: Бүхий л улиралд хар өнгө загварын хандлагад байдаг. Хар өнгө бидний хүсдэг хээнцэр бөгөөд гоолиг харагдалтыг бий болгодог билээ.

2011 оны Хавар/Зуны Загварын өнгөний чиг хандлага


Цэнхэр, усан цэргийн хөх өнгө: Хөх өнгө хувцсанд хэрэглэгддэг гайхамшигтай өнгөний нэг юм. Энэ өнгийн хувцаснууд өөр бусад өнгө, материалуудтай хялбархан хосолдог учир их түгээмэл. Prada электрик хөх өнгийг сонгосон бол Paul Smith, Calvin Klein болон Vivienne Westwood нар илүү гүн өнгийг бүтээлдээ хэрэглэжээ. Diane von Furstenberg хөх өнгөний олон хувилбарыг туршсан байна.

2011 оны Хавар/Зуны Загварын өнгөний чиг хандлага


Цайвар ногоон: Цайвар ногоон өнгөнд та дуртай ч үгүй ч бай, энэ бол 2011 оны хавар, зуны загварын чиг хандлага. Sass & Bide, Alberta Ferretti болон өөр цуглуулгад хэрэглэгдсэн.

2011 оны Хавар/Зуны Загварын өнгөний чиг хандлага


Янз бүрийн хээнүүд 2011 оны хавар, зуны загварын чиг хандлагад маш хүчтэй орж ирэх нь.
Загварын мэргэжилтнээс эхлээд энгийн ажиглагч хүртэл цэцгэн хээнүүд шинэ, тэсрэлт хийсэн загварын хандлага болно гэж анзаарсан байна. Alberta Ferretti том цэцгэн хээнүүдийг даашинзаа гоёход ашигласан бол Christian Siriano цэцгийн бүдэг хээ, Dolce & Gabbana цэцгэн сүлжмэл, Marc Jacobs хатгамал цэцгүүдийг бүс, толгойн боолтондоо оруулжээ.

2011 оны Хавар/Зуны Загварын өнгөний чиг хандлага


Зураас: Зурааснууд цэцгэн хээ шиг тийм түгээмэл биш ч бид олон загвар зохион бүтээгчдийн цуглуулгад харагдсан юм. L.A.M.B. зурааснууд том, олон өнгөтэй байгаа бол Prada хар болон хөх, улбар шар болон хар өнгийн зурааснуудыг хувцсандаа шингээсэн байна.

2011 оны Хавар/Зуны Загварын өнгөний чиг хандлага

 

2011 оны Хавар/Зуны Загварын өнгөний чиг хандлага


Толбо: Полька толбонууд энэ улирал дах сонирхолтой зүйлсийн нэг. Жижигхэн цэгнүүд цамц болон даашинз дээр байх бол том толбонууд ёслолын даашинз дээр сайхан харагдах болно.

2011 оны Хавар/Зуны Загварын өнгөний чиг хандлага


Сэтгэгдэл:


hi
bayrlalaaa ярзайтал инээх ярзайтал инээх
Бичсэн: Зочин (зочин) цаг: 13:30, 2011-04-03 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 14:25, 2011-03-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax